ЯАГААД TATA ХААЛГЫГ СОНГОХ ВЭ?
ӨДӨР БҮРИЙН ТАВ ТУХ
Гэртээ тайван амрах, ажилдаа төвлөрөх, гэр бүлийнхээ хувийн орон зайг хүндэтгэхэд хаалганы сонголт чухал. TATA дуу чимээ бууруулах технологи, минимал загвар, үйлдвэрлэлийн нарийн ажиллагааг хослуулан таны өдөр тутмын амьдралд тохирох хаалгыг бүтээдэг.
ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
TATA-ийн 45°-ын налуу ирмэг, соронзон битүүмжлэлтэй хаалганы шийдэл нь хаалга, хүрээний уулзварын битүүмжлэлийг сайжруулж, дуу чимээг бууруулахад чиглэдэг. 2012 онд танилцуулсан энэхүү технологио тасралтгүй хөгжүүлж, илүү тайван амьдрах орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
ИНТЕРЬЕРИЙН ОЛОН ХУВИЛБАР
TATA-ийн орчин үеийн минимал загварууд нь цэвэрхэн шугам, энгийн хэлбэрээрээ орон зайтай эвтэйхэн зохицоно. Хаалгаа интерьерийнхээ даруухан үргэлжлэл болгох уу, эсвэл онцлох элемент болгон сонгох уу гэдгээ өөрийн хэв маягт тохируулан шийдээрэй.
БАТ БӨХ, ОЛОН ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭ
ЭРҮҮЛ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ
TATA хаалганд формальдегид ашиглаагүй материал хэрэглэдэг. Чийг, хөгц болон гажилтад тэсвэртэй бат бөх хийц нь хаалганы ашиглалтын хугацааг уртасгаж, олон жил хэрэглэх боломжийг өгдөг. TATA бол гэр бүлд зориулсан эрүүл орчинг бүрдүүлж, байгальд ээлтэй хэрэглээг дэмжсэн зөв сонголт юм.
ТАНД ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Хэмжилт хийлгэх, бүтээгдэхүүн сонгох, шоурүүмээр зочлох бол бидэнтэй шууд холбогдоорой