ХАВТАНГИЙН СОНГОЛТ
Хавтангийн материал, өнгө, гадаргууны хээ, мэдрэмж нь интерьерийн уур амьсгалыг тодорхойлдог. Модны дулаан төрх, будгийн жигд өнгө, шилний гэрэл нэвтрүүлэх чанар гээд TATA хаалганы өнгөлгөөний сонголтуудаас өөрийн орон зайд тохирох шийдлийг олоорой.

ЦЭВЭР МОДОН ӨНГӨЛГӨӨ
Модны нимгэн үеэр өнгөлсөн гадаргуу нь жинхэнэ модны судал, өнгөний нарийн ялгааг хадгалж, орон зайд дулаан, байгалийн мэдрэмж төрүүлнэ. Байгалийн модон өнгөлгөө нь давтагдашгүй хээгээрээ, инженерийн модон өнгөлгөө нь илүү жигд өнгө, судлаараа онцлог. Модны төрхийг тодотгосон өнгөлгөө нь сонгодог болон орчин үеийн интерьерт аль алинд нь зохицно.
ШИЛЭН ӨНГӨЛГӨӨ
Гэрэл нэвтрүүлэхгүй шилэн гадаргуу нь өнгийг тодотгож, хаалганд цэвэрхэн, тансаг төрх бүрдүүлнэ. Гадаргуу дээрх гэрлийн тусгал нь орон зайд гүн мэдрэмж нэмж, мод, металл зэрэг бусад материалтай хослоход өвөрмөц зохицол үүсгэнэ. Шилний толигор мэдрэмж, өнгөний жигд байдал нь орчин үеийн интерьерийг чимэх онцлог болдог.
БУДАГТАЙ ӨНГӨЛГӨӨ
Жигд өнгө, цэвэрхэн гадаргуу нь хаалганы хэлбэр, хийцийг тодотгож, интерьертэй өнгөний нэгдэл үүсгэнэ. Ханатайгаа ижил өнгөөр уусгах эсвэл ялгарах өнгөөр онцлох боломжтой тул минимал хэв маягаас сонгодог загвар хүртэл олон шийдэлд тохирно.
PVC ӨНГӨЛГӨӨ
Модны хээ болон төрөл бүрийн өнгө, гадаргууны төрхийг бүрдүүлэх полимер хальсан өнгөлгөө. Уян хатан хальсыг хаалганы гадаргуу, хэлбэрт тааруулан бүрж, жигд өнгө үзэмж гаргадаг. Арчилгаа хялбар, интерьерийн бусад элементтэй өнгө, хээг нь уялдуулахад тохиромжтой сонголт.
PP/PET ӨНГӨЛГӨӨ
PP болон PET нь хаалганы гадаргууг бүрэхэд ашигладаг хоёр төрлийн полимер хальс юм. Нэгэн жигд өнгө, модон хээ болон төрөл бүрийн гадаргууны сонголтоор цэгцтэй, орчин үеийн төрх бүрдүүлнэ. Загвараасаа хамааран матт эсвэл гялгар, толигор эсвэл хээтэй байж болох бөгөөд өдөр тутмын арчилгаанд хялбар.
MFC ӨНГӨЛГӨӨ
Меламин давирхай шингээсэн гоёлын цаасыг модон үртсэн хавтанд шахаж бэхэлсэн гадаргуутай материал. Модны хээ болон цул өнгийг жигд гаргаж, өдөр тутмын хэрэглээнд арчилгаа хялбар байдлаараа онцлог. Хаалга, ханын хавтан, тавилгын өнгө төрхийг уялдуулж, интерьерийг нэгдмэл харагдуулахад тохиромжтой.