TATA хаалга бол зөвхөн өрөө тусгаарлах хэрэгсэл бус, орон зайн тав тух, нууцлал, дизайн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тодорхойлох архитектурын нэг хэсэг юм. Бидний зорилго бол илүү сайн хаалгыг илүү олон хүнд хүргэж, амьдрах орчныг илүү нам гүм, тав тухтай болгох явдал.

TATA Mongolia — Бидний тухай
Бид 2019 оноос олон улсын интерьерийн брэндүүдтэй хамтран ажиллаж ирсэн. 2023 онд TATA хаалгыг Монгол Улсад албан ёсоор төлөөлөх эрх авч, Улаанбаатар хотод TATA Mongolia шоурүүмыг байгуулсан.
Бид бүтээгдэхүүн худалдаалахаас гадна орон сууц, оффис болон барилгын төсөлд зориулсан хаалганы зөвлөгөө, хэмжилт, техникийн сонголт, захиалга, нийлүүлэлт, суурилуулалтын цогц үйлчилгээ үзүүлдэг.

TATA хаалганы үйлдвэр
TATA брэнд 1999 онд үүсгэн байгуулагдсан.
TATA-ийн төв компани болох Beijing Tata Tongchuang Industry and Trade Co., Ltd. нь Бээжин хотын Тунжоу дүүрэгт байрладаг. Өнөөдөр Хятад улс даяар үйлдвэрлэлийн зургаан томоохон бааз, нийт 18 үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
“Илүү олон хүнд илүү сайн хаалга бүтээнэ” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд TATA бүтээгдэхүүний судалгаа, загвар хөгжүүлэлтэд анхаарч, тасралтгүй шинэчлэл хийдэг.
Өнөөдрийн байдлаар TATA нь Хятадын 1,200 гаруй хотод 2,500 орчим нэрийн дэлгүүртэй. Үүний зэрэгцээ цахим борлуулалтаа өргөжүүлж, дэлгүүр болон онлайн худалдааг нэгтгэсэн борлуулалтын сүлжээг хөгжүүлж байна.
ТАНД ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Хэмжилт хийлгэх, бүтээгдэхүүн сонгох, шоурүүмээр зочлох бол бидэнтэй шууд холбогдоорой