TATA Mongolia нь 2023 оноос алдарт TATA хаалгыг албан ёсоор оруулж ирж байгаа ба Монголын хамгийн том хаалганы шоурүүм юм.
Хаалга нь өрөө хоорондын орон зайн өнгө төрх, тав тух, нам гүм орчин, өдөр тутмын хэрэглээний мэдрэмжид шууд нөлөөлдөг интерьерийн чухал хэсэг болдог.
Тиймээс хаалга сонгохдоо материалын мэдрэмж, өнгөний бодит байдал, хаагдах үеийн чимээ, бариулын ажиллагаа, нугасны шийдэл, хаалганы зузаан болон хийц зэргийг биеэр мэдэрч байж зөв сонголт хийх боломжтой.
TATA шоурумд юу үзэх боломжтой вэ:
Орчин үеийн, сонгодог, далд хүрээтэй болон шилэн хаалга, хананы төрөл бүрийн шийдлүүдийг харьцуулах
Цэвэр мод, будаг, хуулга, шилэн гадаргуу зэрэг өнгөлгөөний материалын ялгааг үзэх
Өнгө, хээ, гадаргуугийн бодит мэдрэмжийг шалгах
Бариул, соронзон цоож, далд нугас зэрэг тоноглолын ажиллагааг турших
Хаалганы хаагдах чимээ, битүүмжлэл, ашиглалтын мэдрэмжийг бодитоор мэдрэх боломжтой.
TATA-ийн 45° ирмэгийн хийц, өндөр нягтралтай дүүргэлт, битүүмжлэлийн шийдэл нь хаалгыг илүү нам гүм, зөөлөн, тав тухтай ашиглахад чиглэдэг. Эдгээр давуу талыг зурагнаас илүүтэй шоурүүмд биеэр очиж үзэхэд ойлгоход хялбар байдаг.
Хэрэглэгчийн орон зайд тохирох шийдэл
Хаалга бүр нэг орон зайд өөр өөрөөр нөлөөлдөг. Өрөөний хэмжээ, гэрэлтүүлэг, ханын өнгө, шалны материал, интерьерийн хэв маяг болон ашиглалтын зориулалтаас шалтгаалан зөв загвар, зөв материал сонгох шаардлагатай.
TATA Mongolia мэргэжилтнүүд таны хэрэгцээг сонсож хамгийн сайн сонголтыг санал болгодог.
Зөвлөгөөнөөс суурилуулалт хүртэл
Хаалга сонгох үйл явц нь загвар сонгохоор дуусдаггүй. Хэмжилт, нээлтийн чиглэл, ханын зузаан, хүрээний хийц, тоноглол, өнгөлгөө, үйлдвэрлэл, тээвэрлэлт болон суурилуулалт зэрэг олон хүчин зүйл эцсийн үр дүнд нөлөөлдөг юм.
TATA Mongolia нь энэ бүгдийг нэгтгэсэн цогц үйлчилгээг санал болгодог.
Мөн архитектор, интерьер дизайнер, барилгын компани болон үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд зориулан олон тооны хаалгыг нэг загвар, нэг чанарын түвшинд нийлүүлэх боломжтой.